Гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа ачааны машинд мөргүүлэн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.

Мөн жолооч тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, халтиргаа гулгаа ихтэй үед тохирсон хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Олимпын аварга, Японы жүдоч Машү Бейкагийн сургалтад Увс аймгийн 100 гаруй тамирчид хамрагдаж байна
Олимпын аварга, Японы жүдоч Машү Бейкагийн сургалтад Увс аймгийн 100 гаруй тамирчид хамрагдаж байна
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!