Өнгөрсөн лхагва гараг буюу 12-р сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийх үеэрээ Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 1.8 сая иргэнд 1 сая төгрөгийн ногдол ашиг олгох талаар танилцуулсан байдаг.
Улмаар цахим орчинд "Иргэдэд бэлэн мөнгө тараах гэж байна" гэсэн утгатай мэдээллүүд гарч эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газрын ХМОНХГ-аас тодруулахад "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!