ТАНИЛЦ: “Ерөнхийлөгчийн цом“-ын барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн БӨХЧҮҮД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай барилдаануудын нэг. Энэхүү барилдааныг анх 2011 онд зохион байгуулж, чансаа өндөр 128 бөх барилдуулахад Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тодруулбал, 2011 оноос 2024 он хүртэлх хугацаанд ковид цар тахлын улмаас 2020 онд өнжснийг эс тооцвол 13 жил тасралтгүй зохион байгуулагджээ. Энэ жилийн барилдаан өнөөдөр 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм. Тус барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ"-ЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХ

"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд, Улсын заан Б.Бат-Өлзий 2 түрүүлж, нэг үзүүрлсэн амжилтаар тэргүүлж байна. Тэрбээр, 2019, 2020 онд дараалан түрүүлж, 2023 онд үзүүрлэж байжээ.

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ"-ЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД

"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан 2011 оноос эхлэн 13 удаа зохион байгуулагдахад, Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий нар тус бүр 2 удаа түрүүлжээ.

АНХНЫ "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ"-ЫГ УЛСЫН АВАРГА С.МӨНХБАТ ӨРГӨЖЭЭ

"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан 2011 оноос эхлэн 13 удаа зохион байгуулагдахад, Улсын аварга Ч.Санжаадамба 2015, 2016 онд дараалан 2 удаа үзүүрлэж байжээ.

ХОВДЫН БӨХЧҮҮД 5 ТҮРҮҮ, 1 ҮЗҮҮРТЭЙГЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн амжилтыг аймгаар эрэмбэлж үзэхэд Ховдын бөхчүүд 5 түрүү 1 үзүүрлэсэн амжилтаар тэргүүлж байна. Тодруулбал, "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд Улсын аварга О.Хангай 2018 онд түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан 2013, 2015 онд түрүүлжээ. Харин Улсын заан Б.Бат-Өлзий 2019, 2020 онд дараалан түрүүлж, 2023 онд үзүүрлэж байжээ.

ЭМЯ-ны онцлох 10 ажил
ЭМЯ-ны онцлох 10 ажил
 
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!