Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгажээ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах, 2026 оны хоёрдугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдааны шатанд зохиомол үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг мөн даалгав.

Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийт 14.9 сая толгой мал буюу нийт 543.0 мянган тонн мах хэрэгцээлэх урьдчилсан тооцоолол гарчээ.

ЗГ: Шатахууны онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ТЭГЛЭЛЭЭ
ЗГ: Шатахууны онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ТЭГЛЭЛЭЭ
 
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ,  ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ, ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!