
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь Төрийн үйлчилгээг түргэн шуурхай ая тухтай орчинд үзүүлэх, алба хаагчдыг албан үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх үүднээс албаны конторын 1 давхрын байранд 234м2 талбайн өргөтгөлийг орон нутгийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр шинээр барьж ашиглалтад орууллаа.
Тус байрыг иргэдийн хүлээлгийн хэсэг, хурал, сургалтын танхим болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нарын 3 өрөө, цайны газар, ариун цэврийн өрөө зэрэг зохион байгуулалттайгаар засварлан тохижууллаа.