
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг Шүүх шинжилгээний ерөнхий газраас Ханан-Ар буудлага спорт, сургалтын төвд 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, удирдлагын, захиргааны, тусгай бүлгийн, мэргэн буудлагын, халз буудлагын гэсэн төрлөөр хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа О.Зоригт болон зочид, төлөөлөгчид оролцлоо.
- Тус тэмцээний тусгай томилгоот бүлгийн багийн төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг хоёрдугаар байр эзэллээ.
- Мөн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штаб тус тус шалгарлаа.
- Үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба хэлсэн үгэндээ: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эв нэгдэл, цог хийморийг илтгэн төр түмнийхээ төлөө шударгаар зүтгэхийг илэрхийлсэн Бэлгэдэл бүхий Буудлагын аварга шалгаруулах тэмцээний шилжин явах Тугийн дор Шүүх шинжилгээний ерөнхий газар өндөр хэмжээнд ач холбогдол өгч, зохион байгуулсныг онцлон тэмдэглэлээ.