
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хатагтай Николь Хогг тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэн, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” Олон улсын байгууллагын Ахлах зөвлөх Бен Бакланд, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” Олон улсын байгууллагын Ази-Номхон далайн бүс хариуцсан Ахлах зөвлөх Нид Сатжипанон, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хууль зүйн доктор (Ph.D) Ш.Үнэнтөгс нар оролцоо.
Уулзалтын үеэр “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Николь Хогг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байрууд олон улсын стандартад нийцэж байгаа талаар цохон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх, түүний хор аюул, хариуцлагын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад тайлбарлан таниулж, хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлж соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.