Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанаар:
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд” -ийг 77,8 хувиар,
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн өргөн мэдүүлсэн “Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн анхдагч хуулийн төслүүд”-ийг 72,2 хувиар,
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхдагч хуулийн төсөл”-ийг 72,2 хувиар,
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улс болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг 72,2 хувиар,
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах хуулийн төсөл”-ийг 77,8 хувиар,
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл анхдагч хуулийн төсөл”-ийг 66,7 хувиар,
Төрийн өмчит хуулийн этгээдийг хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 61,1 хувиар тус тус дэмжиж Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!