Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхийг ДЭМЖЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалаа. Санал хураалтаар дараах хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үүнд:

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл

-Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт эхэллээ
“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт эхэллээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.