СЭДЭВ: Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр өмнөх оноос 2 байр урагшилсан ч төрийн зарчим байдалт, өмчийн эрх зэрэг шалгуурт МУУ ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 35 секунд

2026 он дуусахад 10 хүрэхгүй хоног үлджээ. Гэтэл бизнес эрхлэгчид нь эхнээсээ дансаа хаалгаж, хөрөнгөө битүүмжлүүлж эхэлсэн гэх хүндхэн нөхцөл байдалтайгаар шинэ оныг угтах нь. Ийм нөхцөлд тэд бизнесийн орчинг таатай болгож, татварын шинэчлэлийг эхлүүлнэ гэх төрийн амлалтад итгэл алдарч байна.

Тэгвэл саяхан Засгийн газрын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн мэдүүлжээ. Эл хуулиараа төрийн дарамт, хүнд суртал, авлига гээд эдийн засгийн эрх чөлөөнд халдаж буй асуудлуудыг хөрс сууриар нь хуулна гэж хууль санаачлагчид хэлж буй. Харин бид хуульд бичигдсэн "амлалт"-аас илүүтэйгээр өнөөдрийн нөхцөл байдлыг хөндлөнгийн байгууллагууд хэрхэн дүгнэсэн талаарх мэдээллүүдийг сонирхлоо.

-176 улсаас 74 дүгээрт эрэмбэлэгдсэн МОНГОЛ УЛС-

Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний индексээр энэ онд 74 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос хоёр байраар урагшилсан үзүүлэлт юм. Харин 2023 онд эл индескээр бид 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаад дараа жил нь 3 байраар ухарч, 76 дугаарт бичигдсэн аж. Харин энэ жилийн хувьд хоёр байраар урагшилсан үзүүлэлттэй байгаа ч 2023 онд эзэлсэн байрандаа буюу 73 дугаар байрт хүрч чадсангүй.

Харин энэ онд дахь 74-р байр гэх үзүүлэлтээрээ Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн 39 орноос 13-т эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг 2025 оны индексээр “дунд зэрэг чөлөөт” гэж үнэлжээ.

-СҮҮЛИЙН 11 ЖИЛИЙН ХУГАЦААНД 2022 ОНД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧЭЭ-

Дэлхийн өв уламжлалын сангаас "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс-ийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн 4 бүлгийн хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр тооцож жил бүр улс орнуудыг жагсаадаг билээ. Ингэхдээ эл үзүүлэлтээр 1-100 онооны хооронд үнэлдэг бөгөөд манай улсын дундаж оноо энэ жил 62.6 байна. Дээрх графикт харуулсанчлан сүүлийн арван жилийн хугацаанд манай улс хамгийн багадаа 54.8, хамгийн өндөртөө 63.9 оноо авч байжээ. Тодруулбал, 2017 онд хамгийн бага оноог авсан бол хамгийн өндөр оноо буюу 63.9 оноог 2022 онд авсан байдаг.

-МОНГОЛ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ БАЙДЛЫН ШАЛГУУРТ МУУ ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ-

Монгол Улс энэ онд нийт дүнгээрээ 176 улсаас 62.6 оноотойгоор 74 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Шалгуур үзүүлэлтүүдийн оноо ангиллаар өмчийн эрх 92/176 муу, төрийн зарчимт байдал 117/176 муу, бизнесийн эрх чөлөө 79/176 дунд, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал 119/176 бага гэж үнэлэгдсэн байна. Эндээс харахад хувь хүмүүсийн өмч эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлига авах эрсдэлийг бууруулах, бизнесийн үр ашигтай үйл ажиллагааны хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах шаардлагатай байгааг харуулж байна.

-ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД "ХАЛДАЖ" БУЙ ХУУЛЬ 200 ДАВАВ-

Монгол Улс 1992 онд ардчилсан тогтолцоонд шилжиж Үндсэн хуулиа шинэчлэн баталсантай холбоотойгоор эдийн засгийн түгээмэл чиг хандлагад нийцүүлж эдийн засгаа удирдах, чөлөөт зах зээлийн зарчмыг нэвтрүүлсэн. Үүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж байв. Энэ мэтчилэн эдийн засагт нөлөөлөл үзүүлэхүйц хууль эрх зүйн орчин бидэнд бий. Гэтэл мөн чанартаа одоогийн байдлаар эдийн засгийн эрх чөлөөнд халдаж буй хуулиуд байна. Тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөтэй шууд зөрчилддөг 228 хууль, хүндрэл үүсгэдэг 110 хууль байна.

Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
 
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!