Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. Цас орохгүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 56 секунд

2025 оны 12-р сарын 22-ны 20 цагаас 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

АҮЭБЯ: Албаны нууцад авсан 21 мэдээллийг ил болголоо
АҮЭБЯ: Албаны нууцад авсан 21 мэдээллийг ил болголоо
 
“Бид нарын ирцийг бүртгэж байгаа бол сайд нарынхаа ирцийг бүртгэ“
“Бид нарын ирцийг бүртгэж байгаа бол сайд нарынхаа ирцийг бүртгэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.