Дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл эл бичигт гишүүд эхнээсээ гарын үсэг зурж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гарын үсгээ зурсан байна. Түүний хувьд намын гишүүд бүгд эл бичигт гарын үсэг зурах ёстой гэдгийг хэллээ.