Х.Ганхуяг: Өдөр тутмын шатахуун хангамжийг АҮЭБЯ хариуцаж, эрхлэх асуудлын хүрээнд тасалдал үүсвэл Шадар сайд, Улсын онцгой комисс ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Шатахууны хомстол үүслээ хэмээн иргэд цахим орчинд шүүмжилсээр байна. Харин АҮЭБЯ-наас 9000 тонн АИ92 буюу дөрвөн өдрийн хэрэглээ байгаа хэмээн мэдэгдсэн. Мөн АҮЭБ-ын сайд Г.Дамдинням 4500 тонн буюу 75 вагон АИ-92 бууж байгааг мэдэгдсэн юм.

Тэгвэл шатахууны талаар Шадар сайд Х.Ганхуягаас тодруулахад "Өдөр тутмын шатахууны хангамж дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ажилладаг. Шадар сайд, Улсын онцгой комисс бол эрхлэх асуудлын хүрээнд тасалдвал үүсвэл улсын нөөцөөс хангалт хийж ажилладаг.

Хоёр долоо хоногийн өмнө 47 суманд түлш, шатахуун тасалдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн. Сая болсон Засгийн газар хоорондын комиссын 27-р хуралдаанаар шатахууны асуудлыг онцгойлон ярьж ирэх нэгдүгээр сараас эхлэн ОХУ-ын талаас нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлэхээр болсон" гэлээ.

С.Бямбацогт: Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна
С.Бямбацогт: Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна
 
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн хүнд хуулийн хариуцлага оногдуулдаг
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн хүнд хуулийн хариуцлага оногдуулдаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!