Террил Атиензагийн том охин: Албан ёсны лицензтэй орчуулагч хэрэгтэй гэх шалтгаанаар хавтаст хэргийг үзэхийг зөвшөөрсөнгүй. Өнөөдөр дахин очно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан гэх Филиппин улсын иргэн Террил Атиензагийн гэр бүлийнхэн Монголд ирээд буй билээ. Тэд өчигдөр тухайн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн юм. Тэгвэл эл үйл явцын дараагаар Террил Атиензагийн том охин "Би хавтаст хэргийг хадгалж байгаа хавтсыг нь харж чадсан. Гэхдээ дотор нь байгаа материалуудыг үзэх боломж олдсонгүй.

Яг нүдний өмнө, гараа сунгавал хүрэхээр ойрхон байлаа. Харамсалтай нь, цагдаагийнхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан ёсны лицензтэй орчуулагч заавал хэрэгтэй гэсэн шалтгаанаар зөвшөөрсөнгүй.

Миний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн англи хэлийг маш сайн эзэмшсэн ч гэсэн тэд зөвшөөрсөнгүй. Бид маргааш дахин очно. Бид тэр хавтаст хэргийн материалыг заавал авна.

14 жилтэй харьцуулахад 12 цаг гэж юусан билээ" гэжээ.

ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
 
Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин томилогдлоо
Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин томилогдлоо
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!