Калининградын арбитрын шүүх дээр Рио Тинто ялагдаж, “МКПАО ОК РУСАЛ“ компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 45 секунд

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрөгч долоо хоногт болсон. Сонсголын үеэр Оросын нэр бүхий компани Калининград мужийн арбитрын шүүхэд Рио Тинтог өгсөн гэх мэдээллийг Сангийн сайд асан С.Баярцогт өгсөн. Тэрбээр "ОХУ-ын Калининград мужийн шүүхэд Оросын нэг компани Рио Тинтог өгчихсөн. Шүүхэд өгсөн тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшиж буй хувийг авна гэсэн санал тавьчихсан байгаа. Арбитрын шүүх дээр татварын маргаан явж байгаа. Шүүх хурал дуусчихсан. Гэтэл энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэхгүй бол Монголын талд 70 жил ашигтай эсвэл хөрөнгө оруулагчдад 70 жил ашигтай зүйл болно” гэсэн юм.

Тэгвэл эл асуудлаарх Калининградын арбитрын шүүх хурал 12 дугаар сарын 11-нд болж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, МКПАО ОК РУСАЛ компанийн нэхэмжлэлийн өргөдлийг хангаж шийдвэрлэжээ. Ингэхдээ "Рио Тинто Лимитед" ХХК тэргүүтэй компаниудаас МКПАО ОК РУСАЛ компанийн ашигт 1 тэрбум 278 сая ам.долларын хохирол, 10 сая рублийн улсын тэмдэгтийн хураамжийг хамтад нь гаргуулахаар шийдвэрлэжээ. Хохирлыг барагдуулах зорилгоор "Оюу Толгой" ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгажээ.

Дашрамд дурдахад, шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож буй МКПАО ОК РУСАЛ компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёрдогч түүхий эд болох глинозем боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж. Ингэхдээ тус компанийн хувь эзэмшил нь 80:20 гэдэг байдлаар тогтсон байдаг бөгөөд 80 хувийг нь Англи-Австралийн Рио Тинто холдинг компани эзэмшдэг байна. Харин шүүхийн нэхэмжлэлд "Рио Тинто группийн компаниуд өмнө нь АВС компанид хамаарч байсан КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн хяналтдаа авч, түүнийг удирдлагад оролцуулах боломжгүй болгосон байна. Хариуцагч 4 нь КВАЛ компанийн хүчин чадал дээр боловсруулахад шаардлагатай боксит түүхий эдийг нийлүүлэхээ зогсоосон. Үүнтэй холбоотойгоор РУСАЛ компани нь нийт 1 238 910 642 ам.долларын алдагдсан ашгийг нэхэмжилж байна" гэх агуулга тусгагджээ.

Түүнчлэн РУСАЛ компанийн зүгээс өөрийн талд шийдвэр гарсан тохиолдолд Австрали болон Их Британийн нутаг дэвсгэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэлтэй учраас төвийг сахисан харьяаллын бүсэд буюу Монгол Улсын Оюу Толгой ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувьд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэжээ. Мөн нэхэмжлэгчийн зүгээс "Рио Тинто нь хориг арга хэмжээг хөнгөн цагааны салбар дахь өрсөлдөгч болох РУСАЛ компанийн активыг хураан авах шалтаг болгон ашигласан" гэж онцолжээ.

Нэхэмжлэгчийн байр суурьтай шүүх санал нэгдэж байгаагаа шүүхийн тогтоолд дурджээ. Ингэхдээ "Рио Тинто нь Австралийн гэрээг шинэ хугацаагаар байгуулаагүй байтлаа өнөөг хүртэл шударга бус үйлдлээсээ ашиг хүртсээр, РУСАЛ-д хамаарах КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хууль бусаар ашиглаж байна" гэжээ.

Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!