Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Лу.Болд, Ө.Батбаяр нарыг “Сайн ажилласан“ гэж үзэн, бүрэн эрхийг нь сунгахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өчигдөр /12.15/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг ЕТГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Нийт 23 улс дахь Элчин сайд нарыг томилж, чөлөөлөх ёстой ч өчигдөр өргөн мэдүүлсэн саналд 21 элчин сайдын нэр байсан юм. Тодруулбал, АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Бельги Улсад суугаа Элчин сайд Лу.Болд нарын нэр байгаагүй нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх хоёр элчин сайдын бүрэн эрхийг сунгахаар болсон байна. Тодруулбал, тэдгээрийг сайн буюу үр дүнтэй ажилласан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь сунгахаар болжээ.

Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг бөгөөд одоо бүрэн эрх нь дуусаж буй элчин сайд нар 2021 оны долоодугаар сард томилогдож байсан юм.

“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллаж хилийн хориг тавьжээ
“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллаж хилийн хориг тавьжээ
 
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.