Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллаж хилийн хориг тавьжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. АТГ-аас өгсөн мэдээллээр, Э.Ганхүүг компанийнхаа оффисыг хууль бусаар худалдсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Э.Ганхүү нь өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдаад байсан ч ирээгүй бөгөөд сонсголын үеэр түүнийг ийнхүү саатуулсан юм.

Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллаж, хилийн хориг тавьсан байна.

Эргэн сануулахад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын цахим хуудаснаа мэдээлж байснаар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Монгол хаан" жүжгийг "Эрдэнэс Оюутолгой" ХХК-иас 7 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг.

Алба хаагчид Тэргүүн байрт шалгарлаа
 
Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголд байгаа
Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголд байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.