Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий 21 улсад Монгол Улсаас суух Элчин сайд нарыг чөлөөлж, томилох талаар зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Эдгээрийн дундаас анхаарал татах нэг томилгоо нь Монгол Улсаас Тайландад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Оюуг томилохоор санал оруулсан байна.

Эргэн сануулахад, Тайландад суух Элчин сайдаар ажиллаж байсан А.Төмөрийн эхнэр өнгөрсөн тавдугаар сард Тайланд дахь 17 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гарсан хэрэгтэй холбогдуулан А.Төмөрийг Элчин сайдаас эгүүлэн татах асуудал яригдаж, энэхүү саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм.

Тэгвэл А.Төмөрийг эгүүлэн татсан бөгөөд түүний оронд В.Оюуг томилох саналыг хүргүүлсэн байна.

НЭГ ДОРООС: Д.Сэргэлэн өргөмжит консулаар ажиллаж, дүгнэлт гаргасан шинжээч А.Амгаланболд ШШҮХ-ийн ШАУШГ-ын даргаар ажиллаж байна
НЭГ ДОРООС: Д.Сэргэлэн өргөмжит консулаар ажиллаж, дүгнэлт гаргасан шинжээч А.Амгаланболд ШШҮХ-ийн ШАУШГ-ын даргаар ажиллаж байна
 
А.Ариунбат өнөөдөр уулын цанын слалом төрөлд өрсөлдөнө
А.Ариунбат өнөөдөр уулын цанын слалом төрөлд өрсөлдөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.