"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн ар гэр монголд ирж, хэргийг дахин шалгуулах хүсэлтээ гаргахаар болсон. Тэгвэл тэд өнөөдөр монголд газардах аж.
Эргэн сануулбал, "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн эмэгтэйг Б.Эрдэнэбатынхан цалингүй ажилллуулж боолчилсон, хүүхэд нь байнга зоддог байсан, мөн амиа алдсаных нь дараа цогцсыг нь ар гэр рүү нь явуулахдаа зүрх, бөөрийг нь авч үлдээд явуулсан байсан хэмээх агуулга бүхий эрэн сурвалжлах нэвтрүүлэг цацагдсан. Мөн тэдний гэрт ирэх ажлыг Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн үйлдсэн гэх бөгөөд Сингапурт ажиллаж байхад нь хүчээр Монголд авчирсан гэж нэвтрүүлэгт дурджээ.
Мөн уг нэвтрүүлгээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэх өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Улмаар хохирогчийн ар гэрээс нэг хүн Монголд ирж, хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт гаргавал сэргээх боломжтой гэдгийг ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэгтээ дурдаж, хохирогчийн ар гэрийн нэг хүнийг авч ирэх хандивын зардлыг Монголчуудаас хүссэн юм.
Тэгвэл хандиваар 60 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөөр амь эрсэдсэн Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза ю, бага охин Найла нар ирэхээр болсон юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!