Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 3 секунд

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-оос жил бүр тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг. 2025 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, тогтвортой санхүүжилтийн зарчмууд, олон улсын шилдэг туршлага, стандартыг санхүүгийн системд нэвтрүүлэн хэрэгжүүлж буйг үнэлэн “Шилдэг ТоС банк” хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагналаа.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтийг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Голомт банк анх 2015 онд Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, бизнесийн үйл ажиллагааны шийдвэр гаргалт болон стратеги төлөвлөлттэйгөө уялдуулсан. 2019 оноос хойш өнөөг хүртэл нийт 1 их наяд төгрөгийн ногоон санхүүжилтийг олгосон бөгөөд 2025 оны 3-р улирлын байдлаар нийт банкны системийн ногоон зээлийн багцын 20 орчим хувийг дангаар бүрдүүлж байна. Цаашлаад 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг тогтвортой, ногоон зээлийн багцаар бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

Голомт банк 2025 онд олон улсын зах зээлд 50 сая ам.долларын нийгмийн болон ногоон бондыг гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татсан. Одоогоор бондын эх үүсвэрийг эрчим хүч, усны хэмнэлтийг бий болгох, хог хаягдлын менежментийг сайжруулах, чулуужсан нүүрснээс цэвэр технологи уруу шилжих чиглэлээр нийт 132 аж ахуйн нэгж, иргэнд санхүүжилт олгоод байна. Үүнээс гадна 2023 оноос хойш нийт 203 сая ам.долларын ногоон эх үүсвэрийг татан төвлөрүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ийнхүү тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэн ажилласнаар Голомт банк дөрвөн жилийн дараа ТоС холбооны 2026 оны “Манлайлагч байгууллагаар”-аар дахин тодорч, шилжин явах тугийг нэр хүндтэйгээр хүлээн авч байна. Энэ нь Голомт банкны хувьд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд манлайлж, тогтвортой санхүүжилтийн чиглэлд гаргасан санал санаачилгаа үнэлүүлж буйгаас гадна цаашид үлгэрлэн манлайлах томоохон үүрэг хариуцлагыг хүлээн авч буй бөгөөд 2026 онд манлайлан ажиллана.

Голомт банк Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжлийн эрчимжүүлэх, тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог улам бэхжүүлэхэд үлгэрлэн манлайлах болно.

Дэлхийн жишиг Монголын банк

Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!