Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Навальныйгийн бичлэгийг өдөөн хатгасан хуурамч гэж тодорхойлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный Холбооны  аюулгүйн албаныхан сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг Новичок бүлгийн хор ашиглаж түүний аминд халдахыг завдсан хэрэгт холбоотойг нотлох баримт олсон хэмээн  мэдэгдсэн. 

Тэрбээр энэ ажиллагааны тухай тайлан бэлтгэх нэрээр өөрийг нь хордуулсан хүмүүсийн нэгтэй ярьсан хэмээн баталж 45  минутын бичлэгийг интернетээр цацаж хэвлэлийнхэнд тараасан байна. Энд ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  дарга Николай Патрушевийн туслах хэмээн өөрийгөө танилцуулсан хүн Холбооны аюулгүйн албаны криминалистикийн хүрээлэнгийн химич  Константин Кудрявцевтэй утсаар холбогдсон.

Энэ үеэр Кудрявцев тусгай ажиллагаа нь бүтэлгүйтсэн тухай, Омск хот руу очиж мөрөө далдлахаар явсан тухайгаа ярьсан байна. Харин Навальныйгийн энэ бичлэгийг  ОХУ-ын Холбооны аюулгүйн албаныхан урьдчилж төлөвлөсөн өдөөн  хатгалга хэмээн тодорхойлж байна. Мөн үүнийг гаднын тусгай албадын зохион байгуулалтын болон техникийн дэмжлэггүйгээр ийм бичлэг хийх боломжгүй гэж  үзэж байгаагаа илэрхийллээ.

Гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг боллоо
Гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг боллоо
 
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.