Боловсролын яам: Хэмнэлтийн хуульд багш нарын цалин, нэмэгдэл хамрагдаагүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд танаж болох зардлуудад багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ, нэмэгдэл цалинг хамруулжээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар Боловсролын яамнаас тайлбар хийлээ. Тодруулбал,

"Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахдаа “Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөхийн зэрэгцээ цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг зардлуудыг нэн түрүүнд саадгүй санхүүжүүлэх үүргийг Ерөнхий сайд Г.Занданшатар өглөө” гэж мэдэгдсэн.

Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуульд Боловсролын салбарын 2025 оны 12 дугаар сарын санхүүжилтэд багшийн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс хамрагдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Г.Дамдинням: Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлагагүй
Г.Дамдинням: Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлагагүй
 
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!