УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АН-аас санаачлаад буй татварын өршөөлийн хуультай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Татварын өршөөлийн хуулийг дэмжиж болохгүй. Эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд ААН-үүд татвараа төлж чадахгүй байгаа шүү дээ" гэв.
Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "Татвараа шударга төлдөг хэсэг нь хохирдог байж болохгүй. 2015 онд баталсан татварын өршөөлийн хуулиас болж хар жагсаалтад орсон. Энэ алдааг давтаж болохгүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!