Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Улсын төсөв 2 их наядаар тасраад байгаа нь ЗГ-ын төлөвлөлт ямар МУУ БАЙГААГ харуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Улсын төсөв тасарч байна гэдэг шалтгааныг хэлж байна. Энэ бол ЗҮГЭЭР Л ШАЛТАГ. Өнгөрсөн оны төсөв дээр ерөнхийлөгч хориг тавьж 3 их наяд төгрөгийн таналт хийсэн. 6 сард тодотгол хийгээд 2 их наяд төгрөг хассан. Яг одоогийн байдлаар 2 их наядаар тасраад байна. Энэ бол САНГИЙН ЯАМ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ бодит байдал дээр ямар МУУ БАЙГААГ хэлж байна. Өөрөөр хэлбэл том төрийн бүтэц, халамжийн тогтолцоо хаана хүрсэн байгааг бүгдээрээ харж байна. Хэрвээ тодотгол хийгээгүй байсан бол 7-8 их наяд төгрөгөөр төсөв тасарч /дефолт/ болох байлаа" гэв.

Х.Нямбаатар: Зэрлэг капиталистуудын балгийг арилгах гэж зам тавиагүй
Х.Нямбаатар: Зэрлэг капиталистуудын балгийг арилгах гэж зам тавиагүй
 
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.