
Улсын Онцгой комиссын IV хуралдаанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу дүүргийн Онцгой комисс хуралдаж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын үеэр Онцгой комиссын гишүүд дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Мөн өвөлжилтийг хүндрэл багатай даван туулах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг эрчимжүүлэх талаар дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Цэрэн үүрэг, чиглэл өглөө.