
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар Хан-Уул дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтран авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтад Хан-Уул дүүргийн 68 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, авто үйлчилгээний салбарт мөрдөх хууль, журам, стандарт, мөн галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.