Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа

Огноо
Унших
1 минут 1 секунд

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас ажилтан, албан хаагчдын гамшгийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын ахмад н.Баттогтох, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахмад Т.Одгэрэл нар удирдан явуулж, гамшгийн үед байгууллага болон хувь хүн ямар арга хэмжээ авах, эрсдэлийг хэрхэн үнэлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өглөө.

Сургалтын хүрээнд:

  • Гамшгийн тухай ерөнхий ойлголт
  • Байгууллагын үйл ажиллагаанд тулгуурласан ерөнхий эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй
  • Гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэг зохион байгуулах зөвлөмж зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Энэхүү сургалт нь ажилтан, албан хаагчдын гамшгийн үед зөв, оновчтой үйлдэл хийх чадварыг дээшлүүлж, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
 
АТГ: “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон иргэн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр шалгаж байна