Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт дунд буюу 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлжээ. Шаардлагад "Сурагчид ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, маск зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна.

Иймд Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 6-9 дүгээр ангийн цахим сургалтыг яаралтай танхимын сургалтад шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна" гэжээ.

Ирц хүрээгүйн улмаас хойшилсон байнгын хороодын хуралдаан давхацсан тул УИХ-ын чуулган эхлээгүй байна
Ирц хүрээгүйн улмаас хойшилсон байнгын хороодын хуралдаан давхацсан тул УИХ-ын чуулган эхлээгүй байна
 
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.