Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COP17: Б.Батбаатар сайд үндэсний дэд хороодын дарга нарын анхны уулзалтыг хийж, чиглэл өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Дэд хороодын дарга нарын анхны уулзалт өнөөдөр /2025.07.31/ цахимаар зохион байгуулагдлаа.

Цахим уулзалтад Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Үндэсний дэд хороодын дарга нар болон СОР17 Бэлтгэл ажлын алба оролцлоо.

Уулзалтын үеэр Б.Батбаатар сайдын зүгээс Үндэсний дэд хороодын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсөвт тусгах зардлын нарийвчилсан тооцоо, задаргааны талаар мэдээлэл солилцож, хариуцсан чиг үүргийн хүрээнд ажлын явц, хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллийг 14 хоног тутам Үндэсний хороонд тогтмол ирүүлж, ажиллах чиглэл өглөө.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар бүгд найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ДР. Борбала Обрущанскиг хүлээн авч уулзав
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар бүгд найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ДР. Борбала Обрущанскиг хүлээн авч уулзав
 
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.