Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монголын Байгалийн Өв Сан, “Өнө мөнхийн Монгол” БХБС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэгчтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлэх зорилгын хүрээнд үнэ цэн, ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах талаар зөвшилцөж санал солилцох, хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлох зорилготой юм.

Уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын сайд нээж үг хэллээ. Үргэлжлүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн өнөөгийн байдал, салбарын нэн тэргүүний асуудлуудын талаар БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, “Өнө мөнхийн Монгол” Байгаль хамгааллын байнгын санхүүжилтын хөтөлбөрийн мэдээлэл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн чуулганы төлөвлөгөөг Э.Номиндарь, “Өвлөгдөн үлдэх нутаг” нөлөөлөл, сурталчилгааны кампанит ажлын тухай БОУАӨ-ийн Сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Батбаатар танилцуулсан юм. Илтгэлүүдтэй холбогдуулан холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, зөвлөмж боловсруулахаар болов.

Мөн энэ үеэр Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17-р бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажилд Тусгай хамгаалалттай газар нутагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд дэмжиж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

БОУАӨ-ийн сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна
БОУАӨ-ийн сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна
 
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.