Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

УИХ-ын дарга шинээр сонгогдсон тул түүний дэргэдэх алба, хэлтсийн удирдлагууд солигдож эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхөөр болсон. Харин түүний оронд Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлж, Б.Баасандоржийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Эхлээд үдээс өмнө Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээс 64.2 хувийн саналаар чөлөөлсөн.

Тэгвэл үдээс хойшх хуралдаанаар Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй. 2021 онд “Парламентын хуралдааны дэг, эрх зүйн харьцуулсан шинжилгээ” бүтээлээр Хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалсан. 2025 онд Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Профессор цолтой, Монгол Улсын гавьяат хуульч.

Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан байна.

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулж, тохижилт, тоног төхөөрөмжийг бүрэн хангалаа
Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулж, тохижилт, тоног төхөөрөмжийг бүрэн хангалаа
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!