ТАНИЛЦ: Н.Учралыг “СПИКЕР“-ээр ажиллуулахыг ДЭМЖЭЭГҮЙ 17 гишүүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

May be an image of dais and textХоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж, "хэрэлдэж" өнгөрүүлсэн МАН-ын талцал УИХ-ын даргын томилгоогоор өндөрлөв. Хэдийгээр аль нэг намын дарга парламентын спикер байж болохгүй гэх сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсан ч МАН өрсөөд УИХ-ын даргын тамгаа 38 настай Н.Учралд атгууллаа. Түүнийг чуулганы хуралдаанд оролцсон 97 гишүүний 82.5 хувь нь буюу 80 гишүүн нь дэмжсэн байдаг. Харин 17 гишүүн буюу 17.5 хувь нь дэмжихээс татгалзсан санал өгсөн юм. Тэгвэл Н.Учралыг спикерээр ажиллуулахыг дэмжээгүй гишүүдийн мэдээллийг харъя.

May be an illustration of text

Санал хураалтын үр дүнгээс харахад, татгалзсан 17 гишүүний дийлэнх нь АН-ын гишүүд байгаа бол "Үндэсний эвсэл"-ээс 1 буюу А.Ундраа, ХҮН намаас Ж.Золжаргал нар татгалзжээ. Сонирхолтой нь, МАН-ын хоёр гишүүн татгалзсан байх аж. Тэд бол УИХ-ын гишүүн Ч.Номин, Л.Соронзонболд нар. Магадгүй тэд МАН-ын "талцал"-ын үед ах нарын талд ороогүй учраас татгалзсан кнопоо УИХ-ын даргын томилгоо дээр ч дарсан байж болох.

Ямартай ч Н.Учралыг намын даргад хүч үзүүлж, үргэлжлүүлэн УИХ-ын дарга руу зүтгүүлэх Ерөнхийлөгч талын ах нарын санаачилга бодитоор хэрэгжлээ. Одоо шинэ спикер, шинэ намын даргаас хоёр ч индэр дээрээс хэлсэн үгнүүдийнх нь хэрэгжилтийг л нэхэх үлдэж байна.

Г.Угалзцэцэг: Хүний гэр бүл үймүүлж, хүүхдүүдтэй нь гэрээс нь хөөж гаргасан зүйл огт байхгүй
Г.Угалзцэцэг: Хүний гэр бүл үймүүлж, хүүхдүүдтэй нь гэрээс нь хөөж гаргасан зүйл огт байхгүй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!