
Эхнэрээ 4 жилийн турш хүчирхийлсэн гэх НИТХ-ы төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй нэр холбогдоод буй Г.Угалзцэцэг цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрбээр “Би өдийг хүртэл дуугай явсан ч гүтгэлэг хэрээс хэтэрч байна…
Миний бие 2025 оны 6 сарын 28-нд буюу Камертоны тоглолттой өдөр олон нийтийн хүрээнд Эрдэнэсүхтэй танилцсан. Үүнийг хамт байсан хүмүүс ч гэрчилнэ. (Үүнийг 1 сарын дараа бичсэн мессэжээр харагдах болов уу хэмээн орууллаа. Танилцаад 1 сар болжээ гэж бичсэн байгаа.)
Үүнээс хойш наадам хүртэл би Японд байсан учраас уулзаж тааралдаагүй, мессэж ч бичээгүй. Наадмын өдөр цэнгэлдэхэд найзуудтайгаа явж байгаад таарч зургаа даруулж инстаграм дээрээ оруулсан байсныг Эрдэнэсүхтэй бид 2-н хэсгийг тасдаж цацсан.
Надтай холбож цацахаас өмнө өөр нэг бүсгүйг мөн л адил Нарангаравыг хүүхдүүдтэй нь гэрээс нь хөөж гаргаад хамтран амьдарч байгаа гэж цахим сүлжээнд цацсан байсан. Тэр нь олон хүнд хүрээгүй учраас инстаграм дээрх зургийг маань тасдаж оруулсанаар илүү олон хүний анхаарлыг татах зорилготой байсан байх.
Б.Эрдэнэсүх надаас бэлтгэл болон уурагны талаар асууж мессэж бичсэн.
Мэдээж миний хувьд хамгийн түрүүнд гэр бүлтэй эсэхийг асууж хэрвээ тийм бол би гэр бүлтэй хүнтэй мессэж ч бичих ёс зүй байхгүй гэдгээ утсаар ярьж хэлсэн.
Б.Эрдэнэсүх: Эхнэр нь байраа барьцаанд тавиад гадагшаа явчихсан 4 хүүхэдтэй, 2 жаахан хүүхэдтэйгээ байр түрээсэлж байдаг гэж хэлсэн. Тэгээд ажил ихтэй байдаг болохоор 2 хүүхдээ амралтын өдрөөр хараад өгөөчээ гэж хүссэн. Миний хувьд хүүхдэд үнэхээр хайртай учраас зөвшөөрсөн. Би хүүхдийн байгууллага болон хүүхдэд чиглэсэн цөөнгүй ажлуудад хамтарч ажилладаг.
Хүүхдүүдийг харж, дагуулж явж тоглуулж байснаас ямар нэгэн дотно харьцаа тухайн үед байгаагүй нь доорх мессэжүүдээс харагдах байх. Бас охиных нь хамраас байнга цус гараад байдаг юм байна. Би эмнэлэг дагуулаад явж үзүүлье гэж хэлсэн. Гэвч чих хамар хоолойн эмнэлэг дээр очсон ч 14 хоногтоо цаг байхгүй байсан болохоор 2 жижиг бид 3 буцсан. Мөн хүүхдүүдийн дүрэмт хувцасны ханцуй томдсон байсныг би хасуулчихъя гээд 2 хүүхдийг нь дагуулж явж хасуулсан. Мөн шөнө ажилтай болчихлоо гэхээр нь би аваад хоноё гээд авч хоносон.
Охин нь шөнө уйлж зүүдлээд байсан болохоор маргааш нь хүүхдүүдээ авах үед Б.Эрдэнэсүх-д охин нь ээжийгээ санаад байх шиг байна гэхэд одоо ч тэр хүн ирэхгүй байхаадаа гэсэн.
2 хүүхэд нь надад ч бас ээж гэрээ барьцаанд тавиад биднийг орхиод явсан гэж хэлсэн болохоор сэтгэл үнэхээр өвдсөн. 9 сар дөнгөж гараад Б.Эрдэнэсүх надад болзох гэхиймуу уулзах санал тавьсан. Миний хувьд татгалзаагүй ээ.
Б.Эрдэнэсүх 2 хүүхдээ гэсэн сайн аав шиг санагдсан. Байрыг нь банкнаас лацдах гээд байгаа болохоор ойр зуурын юмнуудаа авах хэрэгтэй байна.
2 хүүхдийг маань хараад өгөөч гэхэд нь тэр өдөр 2 жижгийг нь дагуулж ОХУ-аас ирсэн амьтны хүрээлэн үзүүлэхээр дагуулж явсан. Энэ өдөр гэрээс нь юм зөөсөн гээд байгаа өдөр болов уу.
Надад амьтны хүрээлэнгийн 10 урилга ирсэн байсан болохоор өөрийнхөө охин мөн шавь нарынхаа хүүхдүүдэд өгч хамтдаа үзэцгээсэн.
Амьтны хүрээлэн үзээд тоглоомон дээр тоглоод хоол идээд, Яармагаас ирэх гэсээр байгаад нилээд орой 6 гэж ирээд Б.Эрдэнэсүх рүү залгатал гэртээ очиж амжаагүй байна гэхэд нь 2 хүүхдийг нь Сансарт түрээсэлж байгаа байранд нь хүргэж өгөөд буцсан.
9 сарын 21-нд ажлаа тараад гэрлүүгээ орох үед гражийн үүдэнд нэг эмэгтэй өөртэй чинь уулзах гэсэн юм Б.
Б.Эрдэнэсүхийн эхнэр нь байна гэсэн.
Би уулзья л гэсэн. Нарангарав гэх бүсгүйтэй 1 цаг орчим уулзаж ярилцсан. Тэрбээр хэлэхдээ: 6 сард гадагшаа яваад саяхан ирсэн. Бид 2 салсан ч гэсэн хуулиараа баталгаагаа
салгаагүй гэсэн.
Миний зүгээс би танилцаад 2 сар л болж байгаа. Тэр хүнтэй амьдрах тухай бодож ч амжаагүй байна. 20 жил амьдарсан амьдрал 4 хүүхдээ бодоод та 2 буцаад нийлсэн нь дээр биш үү гэсэн.
Харин Нарангарав: Буцаад бол нийлэхгүй ээ гэх мэтчилэн нилээд юм ярьсан. Тэгээд ярилцсан яриагаа бичиж авсан гэж Б.Эрдэнэсүхэд хэлсэн байсан. Тэр бичлэгээ бас хүн рүү явуулсан байна лээ. Шаардлагатай бол шалгах ёстой газар нь хууль бусаар бичлэг хийж хэн рүү явуулсан Нарангаравтай юу ярилцацгаасныг шалгах биз!
Миний зүгээс С.Будрагчаа гэх сэтгүүлчийг цагдаад гомдол гаргаж өгсөн ч одоо хүртэл хариу өгөөгүй байна.
Мөн тэр камерын бичлэгний давхарынх нь камерыг шүүж өгөөчээ гэж цагдаагийн байгууллагаас хүсэж байна. Учир нь цагдаагийн зөвшөөрлөөр камер шүүх ёстой байдаг юм байна. Давхрын камераас би тэнд байсан эсэх гэдэг нь тодорхой харагдах болов уу.
Миний хувьд гэр бүлийн хүнээсээ салаад 4 жил болж байгаа боловч гэр бүлтэй байтугай ямар нэгэн эрэгтэй хүнтэй уулзах, мессэж ч бичихээс татгалздаг.
Аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс л хардаг харлуулдаг, ямар ч баримт нотолгоогүйгээр хүний нэр хүндэд халдаж шүүлтүүргүйгээр буруутгадаг баймааргүй байна.
Энэ хугацаанд яагаад дуугүй байсан бэ гэж асууцгаах байх. Бусдын гэр бүлийг хүндэтгэж үзсэн учраас, өөрсдөө учраа олцгоох байхаа гэж бодсон юм шүү. Мөн Нарангаравт ч гэсэн нөхрийнхөө нэр дээр байсан эд зүйлсийг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа юм билээ.
Цаг нь болоход бүх үнэн ил болох байхаа гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд цахим орчинд явж байгаа шиг хүний гэр бүл үймүүлж, хүүхдүүдтэй нь гэрээс нь хөөж гаргаад эд хогшил зөөсөн зүйл огтоос байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Жич: Энэхүү бичсэн зүйлсээ мессэжүүд болон хүүхдүүдтэй явж байсан зурагтай хавсарган орууллаа” гэжээ.
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!