Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногийн лхагва гарагт бүх нийтээрээ АМАРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-ны өдөр буюу ирэх лхагва гарагт бүх нийтээр амарна.

Тодруулбал, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиар баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр Лхагва гаригт тохиож буй юм.

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал юм. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог.

Лхагва гаригт боомтууд амарна
Лхагва гаригт боомтууд амарна
 
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай