УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.17/ хурлаараа гурван асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,
1. Хуулийн төслүүдийн танилцуулга
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулга,
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин
2. “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа Ардчилсан намын үндсэн дүрэм, журмын шинэчлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох;
Танилцуулга мэдээллийг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал
3. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурван хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэв.