Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголыг ирэх сарын 8-12-нд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өнөөдөр /2025.11.12/-ийн хуралдаанаар Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах, дараалал тогтоох тухай, Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай тогтоолын төслүүдийг баталлаа.

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар товлов.

Тухайлбал, 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.

Танилц: Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд гэрчээр дуудагдах Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Ч.Сайханбилэг зэрэг 301 албан тушаалтны НЭРС
Танилц: Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд гэрчээр дуудагдах Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Ч.Сайханбилэг зэрэг 301 албан тушаалтны НЭРС
 
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!