Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны ханш дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Огноо
Унших
1 минут 4 секунд

Биткойны ханш дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Хорь гаруй биржийн дундаж үнийг тооцоолдог “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, арилжааны явцад биткоины ханш 24 мянган ам.доллар давжээ. 

Долоо хоногийн хугацаанд тус криптовалютын ханш 24 хувиар нэмэгджээ. Түүнчлэн “Ethereum”-ын ханш 9.87хувиар өсөж, “XRP”-н ханш 10.74 хувиар нэмэгдсэн байна. Цахим валютын ханш огцом өсөж байгаа нь долларын ханш суларч, хувийн том хөрөнгө оруулагчдын криптовалютын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн криптовалютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.

УОК: 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжив
УОК: 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжив
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.