МҮБХ: Улсын начин С.Багахүүг 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглолоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 43 секунд

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Улсын начин С.Багахүү нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, жаяг дэгийн багийн гишүүдийг үл хүндэтгэсэн гэж үзжээ.

Улмаар Улсын начин С.Багахүүг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглосон байна.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын начин С.Багахүү нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, уламжлалт жудаг ёс, дэг журмыг чанд баримтлах,

- 3.2.4. Хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй,

- 3.2.5. Холбооны дүрэмд заасан зорилго, чиглэлд болон Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харш, үл нийцэх ажиллагааг явуулахгүй,

- 3.3.1. Монгол бөхөд аливаа хүчирхийллийн хэлбэрийг гаргахгүй, дэмжихгүй байх,

- 3.3.2. Хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзах,

- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,

- 3.4.2. Үндэсний бөхийн барилдаанд оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг, тухайн барилдаан, түүнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч, үзэгч, олон нийтэд болон өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандах,

- 3.4.3. Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний Бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр үзүүлэх,

- 3.4.4. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо бусадтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон гэжээ.

Х.Ганхуяг: Онцгой байдлын төсөв хасагдаагүй
Х.Ганхуяг: Онцгой байдлын төсөв хасагдаагүй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!