С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар зэрэг Сангийн сайдаар ажиллаж байсан 5 улстөрч Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд гэрчээр ДУУДАГДЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар товлосон.

Тухайлбал, 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.

Энэ сонсголд гэрчээр дуудагдах 301 албан тушаалтны нэрстэй энд дарж танилцана уу.

Мөн уг сонсголд Сангийн сайдаар ажиллаж байсан 5 улстөрч дуудагдсан байна. Тодруулбал, С.Баярцогт, Б.Жавхлан, Н.Баяртсайхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нар дуудагджээ.

Т.Доржханд: Би “ЗГ-аас гарах юм сан” гэж огт яриагүй. АН-ынхан ХҮН намыг засгаас гаргамаар байгаа бол хэлээрэй
Т.Доржханд: Би “ЗГ-аас гарах юм сан” гэж огт яриагүй. АН-ынхан ХҮН намыг засгаас гаргамаар байгаа бол хэлээрэй
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!