Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын шинэ дарга томилогдтол Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар "УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг хэлэлцэж Х.Булгантуяаг 66.7 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Улмаар түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилсон.

Үүнтэй холбоотойгоор ТББХ хуралдаж, УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тогтоолын төслийг хэлэлцлээ. ТББХ-ны хурлаар шинээр сонгогдсон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохыг дэмжсэн юм. Тэгвэл дөнгөж сая чуулганаар байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, нийт гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Жавхлан: 2026 оны төсвийн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг байхаар баталлаа
Б.Жавхлан: 2026 оны төсвийн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг байхаар баталлаа
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.