Б.Жавхлан: 2026 оны төсвийн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг байхаар баталлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "

Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,

-11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,

-Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,

-Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.

Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.

-Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,

-Зам тээврийн салбарын төслүүд,

-Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо" гэжээ.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголыг ирэх сарын 8-12-нд зохион байгуулна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголыг ирэх сарын 8-12-нд зохион байгуулна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!