СУРВАЛЖИЛГА: Шинэ жил тэмдэглэх газруудын 1 хүний меню хамгийн багадаа 200 мянгаас эхэлж, 12 дугаар сарын БААСАН, БЯМБА гарагуудын ЗАХИАЛГА ДҮҮРЧЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 25 секунд

Шинэ жилийн баяр хаяанд ирж, байгууллагууд баярын цэнгүүнээ тэмдэглэх газрынхаа эрэлд гарчээ. Арванхоёрдугаар сар гарахаар үнэ нь өсөж, олдоц нь ховорддог учир арваннэгдүгээр сар гарахтай зэрэгцэн шинэ жил тэмдэглэх газруудын эрэлт нэмэгддэг.

Бид энэ удаад шинэ жилийн захиалгаа авч буй газруудын үнийн мэдээлэл болон сул өдрүүд хэр их үлдсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэхээр бэлдлээ.

Шинэ жил тэмдэглэх газруудын нэг хүний багц меню дунджаар 200-400 мянган төгрөгийн ханштай байна. 11 дүгээр сар дундаа ч ороогүй байхад ихэнх газруудын баасан, бямба гарагуудын захиалга дүүрч, даваагаас пүрэв гараг аль эсвэл ням гараг гэх сонголт цөөн үлджээ.

Мөн арваннэгдүгээр сар болон 12 дугаар сарын эхний долоо хоногт захиалга өгвөл, хямдрал, урамшуулалтай гэх газрууд ч олон байлаа. Түүнээс гадна шинэ жил тэмдэглэхэд хамгийн тохиромжтой гоё орчинтой газрууд нь 50-иас дээш хүний захиалга авна хэмээн тодотгосон учир найзуудын болон цөөхөн хүнтэй байгууллагуудад шинэ жил хийх газрын сонголт бага байна. Товчхондоо бол 10, 20 хүнтэй байгууллагуудад караокены өрөөнөөс өөр сонголт хомс байв.

Маршалын гүүрний цаана байрлалтай "IKH TENGER CLUB HOUSE" 50-100 хүний шинэ жилийн захиалга авч байгаа бөгөөд 12 дугаар сарын баасан, бямба гарагуудын захиалга дүүрч, ихэвчлэн даваа, мягмар гарагууд л үлдсэн байна. Нэг хүний багц меню 229.000, 259.000, 309.000 төгрөгийн үнэтэй байна.

Харин "CORPORATE HOTEL AND CONVENTION CENTER" хүний тооноос хамаарч нийт 4 зааланд захиалга авч байна. Мөн л адил баасан гарагуудын захиалга дүүрсэн байна. Нэг хүний багц меню 209.000, 269.000, 339.000 төгрөгийн үнэтэй байна.

УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ: 30-600 хүний багтаамжтай 3 танхимдаа захиалга авч байгаа бөгөөд нэг хүний 240-400 мянган төгрөгийн үнэтэй багц менюг гаргажээ. Одоогоор өдрийн сонголттой байгаа. Хамгийн их эрэлттэй байдаг баасан, бямба гарагуудад захиалга өгөх боломжтой" гэлээ.

GRAND HILL EVENT HALL: 50-450 хүний багтаамжтай 4 танхимд захиалга авч байна. Баасан, бямба гарагуудын захиалга дүүрч, даваагаас пүрэв гарагт захиалга өгөх боломжтой. Нэг хүний 225-279 мянган төгрөгийн үнэтэй багц менюг гаргажээ. Мөн 11 дүгээр сар болон 12 дугаар сарын эхний долоо хоногийн даваагаас пүрэв гарагт захиалга өгвөл хямдралтай үнээр захиалга өгөх боломжтой гэдгийг онцоллоо. Тодруулбал, Зөвхөн 12-р сарын 1-ээс 4-ний хооронд шинэ жилийн арга хэмжээгээ төлөвлөж байгаа байгууллага, хамт олонд "Онцгой хямдралтай 144,000₮ меню"-г санал болгож байгаа аж.

  • Grand Hill Event Hall – 17F (450 хүртэлх хүн)
  • Grand Crown Restaurant – 16F (80 хүртэлх хүн)
  • Grand Sun Restaurant – 15F (70 хүртэлх хүн)
  • Muse Karaoke – 2F, 3F (50 хүртэлх хүн)

БАГАНАГҮЙ, цэлгэр саруул танхим, LED дэлгэц (7.1м х 2.7м), сүүлийн үеийн дуу, гэрлийн төхөөрөмж + Sound engineer, мэргэжлийн зохион байгуулагч, хөтлөгч, үйлчилгээний баг, мастер тогоочийн гарын хоол, танхимын чимэглэл, ашиглалт, хувцас солих өрөө гэх мэт олон онцлог давуу талтай хэмээн тодотголоо.

CEO SETTEE LOUNGE: Central park-ийн 17 давхарт байрладаг. 60-80 хүний багтаамжтай зааландаа захиалга авч байгаа бөгөөд өдрийн сонголттой байгаа гэдгийг онцоллоо. Нэг хүниий багц менюны үнэ 300.000, 350.000, 400.000 төгрөгийн үнэтэй байна.

JUULCHIN BALLROOM: Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт байрлах тус газар нь 50, 70, 400 хүний багтаамжтай 3 төрлийн танхимдаа 400 хүртэлх шинэ жилийн захиалга авч байна. Пүрэв, баасан, бямба, ням гарагийн захиалгууд дүүрч,даваагаас лхагва гарагийн сонголт цөөхөн үлджээ. Нэг хүниий багц менюны үнэ 229.000, 259.000, 249.000 төгрөгийн үнэтэй байна.

Ресторануудын хоолны менюд:

  • Үндсэн хоол /тахиа, загас үхрийн махан стейк зэрэг сонголтоор/
  • Нэмэлтээр дахин нэг зууш, хоол
  • Салат сонголтоор
  • Ус, ундаа, пиво
  • Угталтын вино
  • Оргилуун дарс
  • Торт, десерт зэрэг багтаж байгаа бөгөөд үнийн дүнгээс шалтгаалж нэмэлт зүйлсүүд орох аж.

Үүн дээр нэмээд заал ашиглалт 3-4 цаг үнэгүй бөгөөд хэрэв заалны цагийг сунгах бол цагаар нь тооцож төлбөрөө төлөх юм байна.

Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож байна
Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!