
"Оюу толгой" ХК-ийн Худалдан авах газрын дарга Д.Амартүвшин болон нэр бүхий албан тушаалтнуудыг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл Д.Амартүвшинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, оршин суух хаягнаасгарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар шүүхээс мэдээллээ.
Сануулахад, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн сарын 23-ны /2025.10.23/-ны өдрийн үүрээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Оюу толгой" ХХК-ийн нэр бүхий дөрвөн ажилтны орон байр болон автомашинд нь нэгжлэг хийх үеэр 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд бичиг баримт зэрэг нотлох баримтыг хураан авсан гэх албан бус мэдээлэл бий.