Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг өнөөдрөөс эхлүүллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан нар "Рио Тинто" группийн төлөөлөгчидтэй уулзаж хэлэлцээг өнөөдрөөс эхлүүлэв.
Монгол Улс гурван үндсэн асуудлыг тавих бөгөөд "РиоТинто" группийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцож байна.
Уг хэлэлцээний ач холбогдлын талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Оюутолгойн зээлийн хүүг бууруулснаар Монголын талын авах үр өгөөж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл ногдол ашиг авах хугацаагаа наашлуулна гэсэн үг. Үндэсний баялгийн санд энэ мөнгө аль болох эрт орж, ард түмэнд шууд үр өгөөжөө өгнө.
Монголчууддаа ээлтэй сайн шийдвэр гаргахын төлөө манай баг ажиллаж байна. Улс орныхоо эрх ашгийг хамгаалж ажиллана” гэлээ.