Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийн Ухаа худаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр эл санаачилгыг гаргажээ.

Тухайн түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,

1/Өмнөговь аймгийн Цоггцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах;

2/Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах;

3/Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх.

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж хүсэх байдлаар 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоожээ
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж хүсэх байдлаар 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоожээ
 
ТБХ: Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг цуцлах асуудлаар ЗГ-т чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
ТБХ: Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг цуцлах асуудлаар ЗГ-т чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.