Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх учраас УИХ хэлэлцэх эрхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг "Хэт нэг талыг барьж байгаа тул хуралдааны шийдвэр яаж гарах нь ойлгомжтой" гэж үзэн, хурлыг орхин гарсан. Улмаар гэрчээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож, ҮХЦ-ийн гишүүд болон оролцогч талуудын асуултад хариулсан юм.

Үүний дараа цэцийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжиж, Их суудлын хуралдааны шийдвэрийг 19.00 цагаас танилцуулах байсан ч 21.00 болон 22.30 цаг хүртэл хойшлуулсан. Харин эцэст нь Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Ингээд хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

ШУУД: ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг 22.30 цагт танилцуулахаар боллоо
ШУУД: ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг 22.30 цагт танилцуулахаар боллоо
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.