Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ ДАШТ-ээс ес дэх медалиа хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Египет улсын Каир хотноо зохион байгуулагдсан Пара пауэрлифтингийн ДАШТ-д насанд хүрэгчдийн ангиллын -107 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 243 кг-ыг шахаж, мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрээр ДАШТ-ээс ес дэх медалиа зүүж байгаа бөгөөд гурван алт, зургаан мөнгөн медальтай боллоо.

-107 кг-ын жинд Ираны тамирчин Гарибшахи Алиакбар 255 кг-ыг шахаж түрүүлсэн бол АНУ-ын Боди Бобби 237 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.

Тэгвэл насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн цомын аварга аварга Д.Жигмэд залуучуудын ангиллын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Энэ ангиллын дээд амжилт 151 кг байдаг бол Д.Жигмэд эхний оролтоороо 153, дараагийнхаар нь 155 болгон шинэчилжээ.

Хугацаат цэргийн албаны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Хугацаат цэргийн албаны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.