Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өнгөрөгч долоо хоногт өргөн бариад байсан билээ. Тэдний зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэх шаардлагыг тавьж байсан.

Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын зүгээс түүнийг өөрийн нэр холбогдож буй хэргүүдийг шүүхээр эцэслэтэл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй байх шаардлагыг хүргүүлээд байсан. Улмаар өнөөдөр АН-ын бүлгийн зүгээс өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг өдөр дарааллаар нь хэлэлцэхгүй бол бид чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсан. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Одоо түүний чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах гэж байгаа тул чуулганы хуралдаан 30 минут завсарлалаа
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах гэж байгаа тул чуулганы хуралдаан 30 минут завсарлалаа
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно