Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Үндсэн хуулиа илтэд зөрчсөн асуудал хэлэлцэх чуулганы хуралдаанд оролцохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн ч ирц хүрээгүй тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. УИХ-ын зарим гишүүд Үндсэн хууль зөрчсөн чуулганы хуралдаанд орохгүй гэдгээ мэдэгдээд буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Үндсэн хуулиа илтэд зөрчсөн асуудал хэлэлцэх чуулганы хуралдаанд оролцохгүй өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт УИХ-ын чуулганы хуралдаан дээр явуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Төрийн эрх барих дээд байгууллага нь “ҮНДСЭН ХУУЛИА” дээдлэх ёстой шүү" гэжээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих саналаа прокуророос ШҮҮХЭД хүргүүлжээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих саналаа прокуророос ШҮҮХЭД хүргүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.