Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих саналаа прокуророос ШҮҮХЭД хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 50 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд хандаад байгаа юм. Тэгвэл өчигдөр хохирогч эмэгтэйг хамгаалалтад аваад буй. Харин яллагдагчаар татах тогтоолоо хүлээн авахгүй, мөрдөгчдийн дуудсан цагт очихгүй байсан Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.

Ингэснээр түүнийг яллагдагчаар татах тогтоолыг албан ёсоор танилцуулж, яллагдагчаар татсан тогтоол албажин, цагдан хорих нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, түүнийг цагдан хорих хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүх уг асуудлыг хэлэлцээд шийдвэрлэх бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Н.Учрал: Валютын нөөц дууслаа, улс дампуурлаа гэж худал хэлж эх орноо дэлхийд шившиглэж байгаа улс төрчид хэмжээ хязгаартай бай. Эх орноо хайрла
Н.Учрал: Валютын нөөц дууслаа, улс дампуурлаа гэж худал хэлж эх орноо дэлхийд шившиглэж байгаа улс төрчид хэмжээ хязгаартай бай. Эх орноо хайрла
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.